19 February 2016
IV Ланд Арт Монгол 2016 ЛАМ 360° IV Биннеал Зарлал
Ланд Арт Монгол / ЛАМ 360°-ийн IV наадам 2016 оны 8 сардСүхбаатар аймгийн Дарьганга суманд “Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших” сэдвээр зохиогдохтой холбогдон нийт уран бүтээлчиддээ дараах зарлалыг хүргэж байна.
Бид газрын зураг болоод од эрхсээр зүг чиг, байршлаа олдог. Хүн амьдралынхаа явцад хүсэл мөрөөдөл, зорилгынхоо зүг чигийг олно. Иимд Тэнгэр газрын холбоо шүтэлцээг хэрхэн тайлбарлах вэ? Уран бүтээлчдийн хувьд энэ үл үзэгдэх мэдээлэл холбоосыг бүтээлээрээ тайлбарлаж илэрхийлэхэд ЛАМ 360° IV наадмын маань гол зорилго болно.
Уг наадмын нэгэн зорилго нь энэхүү онцгой газарзүйн орчинг урлагын шинэ түвшинтэй холбох явдал юм. Бид олон үндэстний соёлын арга барилаар ажиллах ба үүгээрээ дамжуулан олон улсын соёлыг бэхжүүлж, Монголын нийгэм дэх нүүдэлчин аж ахуйг дэмжих болно.Монголын болоод гадаадаас ирсэн уран бүтээлчид арга хэмжээнд оролцсоноороо бие биенээсээ суралцаж туршлагаасаа хуваалцах болно.Наадамд оролцсон уран бүтээлчид Улаанбаатар хотод олон улсын тавцанд өөрийн тууривсан бүтээлийг танилцуулана.
2016 оны 8-р сарын 22-оос 31 хооронд сонгогдсон уран бутээлчид маань гэрт байрлах ба өөрийн уран бүтээлийн санаагаа энэ хугацаандaa хэрэгжүүлэх болно. Уран бүтээлчид орчин тойронтойгоо болоод бүтээлийн илэрхийлэлдээ тохирсон өөрийн бэлдсэн материалаа ашиглах боломжтой .
Тууривсан уран бүтээлүүд, баримтжуулсан хэвлэмэл материалаар(фото зураг болон дүрс бичлэг/ганцаарчилсан үзүүлэн) MУЭХ “Aрт” галерейд болон Монголын төрийн түүхийн музейд танилцуулах ба мөн шинжлэх ухааны хүрээлэн дээр нэг өдрийн хурал хийх болно.
Ингээд бүх уран бүтээлчиддээ өргөнөөр оролцохыг уриалж байна.
Өргөдөл хүлээн авах цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Манай LAM 360° IV наадамд оролцохыг сонирхсон уран бүтээлчид дараах мэдээллийг өргөдөлдөө тусгасан байх ёстойг анхаарна уу!
- Хувийн мэдээлэл, холбогдох хаяг болон цахим хаяг
- Уран бүтээлийн санаа болон ажилын төлөвлөгөө
- Урьд хийсэн бүтээлээс /10 хүртэлх ширхэг jpg зураг/
- Намтар буюу CV
Дээрхи мэдээллүүд зөвхөн нэг .pdf өргөтгөлтэй файлд багтаасан байх шаардлагтай!
Бидний тавьж буй нөхцөл: ЛАМ 360° зөвхөн Монгол дахь тээвэрлэлт болон Дарьганга дахь орон байрыг хариуцах болно. Өргөдөл өгөх хугацаа 2016 оны 3-р сарын 20-н хүртэл үргэлжилнэ. Кураторын гаргах шийдвэр урьдчилсан байдлаар 2016 оны 5 сард гарна. Зөвхөн оролцохоор шалгарсан уран бүтээлчдэд л хариу мэдээлэл очихыг анхаарна уу!